орох
 

ӨМНӨД СОЛОНГОС, ХЯТАД УЛСУУД ИНЧЕОН-МОНГОЛЫН НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛИЙГ ДАВХАР ЗАМТАЙ БОЛГОХООР ТОХИРОЛЦЖЭЭ

Өмнөд Солонгос, Хятадын талууд Инчеоноос Монгол хүрдэг агаарын замыг хоёр давхар болгон ашиглах тохиролцоонд хүрснийг Сөүлийн албаныхан Ням гарагт мэдээлжээ.

 

Өөрөөр хэлбэл зөвхөн нэг замаар энэ чиглэлд онгоцнууд нисдэг байсан бол удахгүй хоёр зэрэгцээ агаарын зам нэг чиглэлд бий болох юм.

Сөүл хотод болсон яриа хэлэлцээрээр эцсийн тохиролцоонд хүрч, энэ оны сүүлээр хэрэгжих болсныг Өмнөд Солонгосын Тээвэр, Дэд бүтцийн яам мэдээлжээ.

Уг агаарын чиглэл нь Инчеоноос Монголоор дамжин Ойрх Дорнод, Орос, Европ хүрэх онгоцнуудад ашиглагддаг 1,700 км урттай зам юм байна.

Энэ чиглэл ганц агаарын замтай байсан тул онгоц хоорондын зайг жигд, аюулгүй түвшинд хадгалахын тулд цаг их зарцуулдаг байжээ. Ингэснээр Инчеоноос баруун зүгт нисэх онгоцнууд бөөгнөрч,

нислэгийн цаг хойшлох асуудал байнга тохиолддог байсан юм.

2014 онд энэ замаар 128,000 онгоц нисэж байсан бол 2016 онд 150,000 онгоц болж нэмэгджээ.

2016 онд энэхүү чиглэлийн ачаалал нэмэгдсэний улмаас 1,344 онгоцны нислэг нэг цагаас урт хугацаагаар хойшилж байв.

Инчеон-Монголын агаарын замыг давхар ашиглалттай болгох асуудлыг 2010 оноос эхлэн Өмнөд Солонгос, Хятадын талууд хэлэлцэж эхэлснээр одоо үр дүнд хүрч байгаа ажээ.

 https://ikon.mn/n/1b0r