орох
 

ЯПОНЫ ИРГЭД ХАМГИЙН ОЛОН ОРОН РУУ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ

Японы иргэд дэлхийн 189 орон руу визгүй зорчих боломжтой гэдгээр тус улсын паспорт хамгийн хүчирхэгт тооцогдох болжээ. “Henley & Partners” байгууллагын сүүлд хийсэн судалгаагаар Герман улсын иргэд 188 орон, Их Британи 186 орон руу визгүй зорчих боломжтой аж. Судалгаанаас харвал Европ даяар визгүй зорчих Шенгений бүс жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа боловч Ази тивд дипломат харилцаа, олон улсын худалдаа идэвхжсэнээс шалтгаалан визгүй зорчих боломж нэмэгдсээр байгаа аж. Энэ он гарсаар Ази тивийн орнууд хооронд 40 гаруй визгүй зорчих гэрээ хэлцэл байгуулагджээ.

Дэлхийн эдийн засаг глобалчлагдахын хэрээр визгүй зорчих нөхцөл боломж нэмэгдсээр байгааг судалгааны байгууллага онцолжээ. Тухайлбал, өнгөрсөн 2017 оноос хойш Гүрж,  Украин,  Хятад, Индонез тэргүүтэй 143 орны гадаад паспортын визгүй зорчих боломж нэмэгджээ. Арабын нэгдсэн Эмират улс 2008 оноос 38 байраар өсч, 23-р байрт жагсчээ. Тус улс энэ  2018 онд олон орны иргэдийг визнээс чөлөөлсөн юм.

 

https://www.news.mn/?id=279677