airticket.mn
Mongolian English

Бидний тухай

Нислэг захиалга
Чиглэл



Хоёр тал Нэг тал

Нисэх өдөр
Буцаж ирэх
a
Та манай мэйл листэд бүртгүүлэх бол мэйлээ оруулна уу.
  • Нэр: admin8
  • Категори: Бидний тухай
  • Үзэлт: 3,560
  • Үнэлгээ: 0
  • Сэтгэгдэл: 0


ЭЙР ТИКЕТ компани нь Сөүл, Бээжин, Москва, Берлин, Токио хотуудаар дамжин дэлхийн өнцөг булан бүрт хүрэх 200 гаруй агаарын тээврийн компанийн нислэгийн тийзийг борлуулах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Бид олон улсын нислэгийн тийз бичихийн зэрэгцээ тийз хүргэлтийн, визний, аялалтай холбоотой мэдээллийн зэрэг олон төрлийн үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ түргэн шуурхай, сэтгэл ханамжийн өндөр түвшинд үзүүлэн ажилладаг.

ЭЙР ТИКЕТ компани нь энэ салбарт 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын нислэгийн тийз борлуулагч анхны компаниудын нэг болох СИЛКРОУД ТРЭВЭЛ компанийн үйлчилгээг шууд залгамжлан авч ажиллаж байгаа СИЛКРОУД группийн гишүүн компани юм. Энэ утгаараа салбарт олон жил ажиллаж, туршлага хуримтлуулсан манай хамт олон таны аяллын хэрэгцээнд хамгийн сайн тохирох нислэгийн шийдлийг тодорхойлон өгч таны үнэт цаг, зардлыг хэмнэх хамгийн сайн туслагч тань байж чадна.

Манай компани “IATA” буюу “Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо”-ны итгэмжлэгдсэн агент бөгөөд “ТАВАН ТИВД ТАНТАЙ ХАМТ” уриан дор үйл ажиллагаагаа явуулж, үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг эрхэмлэн дээдэлж, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллаж байна. Бидний үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байгаа харилцан ашигтай байх зарчим маань нислэгийн тийзийн боломжит хамгийн хямд үнийг тогтоох замаар үйлчлүүлэгчдэдээ ашигтай нөхцлийг бий болгох манай хамт олны чин эрмэлзлэлээр илрэн гарч байдаг.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд бидний хичээл зүтгэл, харилцагч үйлчлүүлэгчдийн маань дэмжлэг туслалцааны үр дүнд үүсэн бий болсон олон улсын нислэгийн шийдлүүд маань хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс өндөр үнэлэлт авч байгаагийн нэг илрэл нь гадаад улсын иргэд, төслийн байгууллага, олон улсын байгууллага, элчин сайдын яамдууд манай байнгын үйлчлүүлэгчдийн дийлэнхи хэсгийг бүрдүүлдэг явдал юм.

Олон улсын нислэгийн хамгийн зөв, оновчтой шийдлийг сонгоход ТАНЫ хамгийн итгэлт туслагч тань байж чадна гэдэгтээ бид эргэлзэхгүй байна. ТАВАН ТИВЭЭР ХАМТДАА АЯЛЦГААЯ !
 
Copyright © 2009 Air Ticket LLC. All rights reserved. Designed by m-Arts. Developed by: miniCMS™ v2